УВС: Улаангом сумын аварга малчид тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Улаангом
сумын аварга малчнаар энэ жил найман малчин өрх тодорсон байна.
Тодруулбал, Улаангом сумын 2-р багийн малчдаас Б.Нэргүй эхнэр Б.Одсүрэн, М.Эрдэнэцогт эхнэр Д.Оюун-Эрдэнэ, Н.Нацагдорж эхнэр Г.Баяртогтох нарын
хамт тодорсон байна. Харин 8-р багийн
малчдаас С.Гансүх
эхнэр Т.Оюунсүрэн,
Б.Бат-Эрдэнэ эхнэр Ч.Баясгалан, Х.Батбуян эхнэр Б.Нарантуяа, Д.Амарсанаа эхнэр М.Мөнгөнцэцэг, Ч.Гэрэлт-Од эхнэр Ч.Дэлгэрцэцэг нарын
хамт тус тус шалгарчээ.
Аймгийн төв болох Улаангом сум нь 12 багтай бөгөөд үүнээс 2 болон 8 дугаар баг хөдөө малчдын баг юм.
Улаангом сумын малчид 2022 онд 236566 мал тоолуулж байсан бол 2023 онд 221089 толгой мал, 2024 онд 228132 толгой мал тоолуулсан байна.
Сумын хэмжээнд 1775 малчин өрх тоологдсоноос 1324 нь малчин өрх, 451 нь мал бүхий өрх, 93 нь малгүй өрх аж. Нийт 2212 малчин байгаагаас 1224 нь эрэгтэй, 988 нь эмэгтэй байна. Үүнээс 15-31 насны иргэд 581 байгаа бол 35-59 насны 1356 хүн, 60-аас дээш насны 275 хүн байна.