УВС: Сар шинийн баярт зориулсан барилдаанд улсын начин О.Түмэн түрүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025
оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. XVII жарны "Элдэв эрдэнэт"
хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой
хүчит 32 бөхийн барилдаан Түргэн суманд боллоо.
Барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, Хилийн
цэргийн 0311-р анги, "Увс нуур" дэвжээ, "Ундарга Увс",
"Хоовоо центр" ХХК-ийн бөх Монгол Улсын начин О.Түмэн түрүүлж, Түргэн
сумын харьяат, "Увс нуур" дэвжээ, "Тоосгон уул" ХХК-ийн бөх аймгийн арслан Г.Цоггэрэл үзүүрлэсэн байна.
Их шөвөгт Түргэн сумын харьяат, ОБЕГ-ын
"Аврагч" спорт хороо, Увс аймгийн Онцгой байдлын газар, "Бат стандарт" ХХК-ийн бөх аймгийн арслан Б.Нямсамбуу, Түргэн сумын харьяат
"Алдар" спорт хороо, ЗХ-ний 326-р анги, "Увс нуур"
дэвжээний бөх сумын заан Б.Цагаанбанди нар үлджээ.