БУЛГАН: Соёл урлагийн байгууллагынхан арга зүйн сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ариунтуяа Булган аймагт ажиллаж байна.
Энэ хугацаанд аймгийн Соёл урлаг, аялал жуулчлалын газар, Хөгжимт жүжгийн театр, Соёлын ордон, Музей, Номын сангийн холбогдох ажилтнуудад "Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх арга зүй" сэдвээр сургалт хийжээ.
Мөн аймгийн Орон нутаг судлах музейн үйл ажиллагаатай танилцаж, арга зүйн зөвлөгөө өгч байна.