Сумогийн хаврын башё эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-11 10:55:26

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын Харү башё Осака хотод эхэллээ.


Тус башёд 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнгээр манлайлуулсан Монголын  21 сүмоч таван зиндаанд хүч үзэж байна. Ёкозүна цолтойгоор анхны башёдоо барилдаж буй Хоошёорюү С.Бямбасүрэн эхний өдрөө өвдөг шороодсон бол өчигдөр яллаа.


Түүнчлэн 2025 оны Харү башёгаас мэргэжлийн сумогийн замналаа эхлүүлж буй 69 дэх их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн ах улсын начин Д.Сэржбүдээгийн хүү, ёкозүна Хошёорюү С.Бямбасүрэнгийн үеэл “Шикорояма” дэвжээний бөх Тэнросэй С.Лувсангомбо мэргэжлийн сумогийн дохё дахь анхны барилдаандаа даваагаа авчээ.


Харү башёд зодоглож буй монгол бөхчүүдийн амжилтыг хүргэе.

Макүүчи зиндаа

Ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн 1-1

Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн 1-1

Б-2 Чиёошома Г.Мөнхсайхан 1-1

Б-7 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1

Б-8 Оошёоүма П.Дэлгэрбаяр 0-2

Б-12 Оонокацү Б.Чойжилсүрэн 2-0

Жюүрёо зиндаа 

З-1 Тамашёохо Э.Энхманлай 2-0

З-3 Роога А.Амарсанаа 1-1                   

З-6 Миторюү Б.Төрболд 1-1

З-10 Дайсэйзан А.Асгахад 1-1

Макүшита зиндаа

Б-7 Дайшохо Ч.Шижирбаяр 1-0

З-9 Кёокүкайюү Ш.Далайбаатар 0-1

З-10 Дэванорюү Т.Тэмүүлэн 1-0

Б-15 Асахакүрюү Р.Жамянтогтох 0-1

Б-16 Казэноүми Ц.Билгүүн 0-1

З-21 Хокүтомарү Н.Чинзориг 1-0  

Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 1-0

З-45 СэйХакүхо Ө.Дэмиджамц 1-0

Санданмэ зиндаа

З-6 Гоосэйзан Б.Мөнх-Од 0-1

З-10 Сачинофүжи Г.Оргил 0-1

Б-18 Саданохикари Д.Наранцогт 1-0

Жонокүчи зиндаа

Б-13 Тэнросэй С.Лувсангомбо 1-0



Related news