Эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг хариуцах үйлчилгээний шинэчилсэн тарифыг мөрдөж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 3-ны 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсан.
Тус тогтоол энэ сарын 7-ноос бүрэн хэрэгжиж эхлээд байна. Шинэчилсэн тарифаар хүн амын эрүүл мэндийн эрсдэлийн бүлгийг гэр хороолол, орон сууцны иргэдийг насны бүлгээр ангилан задалж гаргасан. Тус төлбөрийн хэмжээг 2025 оны гуравдугаар сарын 7-ноос эхлэн тооцож эхэлсэн аж.
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих төлбөрийн хэмжээ, шинэчилсэн журамтай дэлгэрэнгүй танилцах бол https://emd.gov.mn/legals/793 нэвтрэх боломжтой. Монголчууд ирэх сард хөдөлмөрийн хөлсний доод 792 мянган төгрөг болсноор сард 15840 төгрөг эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлөх юм.