Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2025-03-12 08:48:34

Прага, 2025 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.


Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордон-Прагийн шилтгээнд “Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.


Тоглолтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милош Вийстрчил нар үзэж сонирхов.


Морин хуурын найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ монгол үндэстний соёл, урлагийн оргил  бүтээлүүдийг тус улсад амьдарч буй монголчууд болон Чехийн төр, засгийн хүндэт зочид, нийгэм, соёлын зүтгэлтнүүдэд өргөн барилаа.


Уран бүтээлчид өмнө нь Прага хотноо хоёр удаа Прагийн шилтгээн, Рудольфиниум-д тоглосон бөгөөд энэ удаагийнх 100 дахь гадаад тоглолт нь боллоо.





Related news