СҮХБААТАР: “Урсгал” поп, опера тоглолт олны талархлыг хүлээлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-03-19 16:36:30

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Жаахан шарга театрын шинэ уран бүтээл “Урсгал” поп, опера бүрэн хэмжээний тоглолт үзэгчдийн хүртээл болж, олны талархлыг хүлээлээ. Энэ төрлийн тоглолт орон нутагт анх удаа болж буйгаараа онцлог.

 

Үндэсний найрал хөгжим, цахилгаан хөгжим, Улсын фелармоний утсан хөгжмийн хамтрал дээр дуучин, бүжигчдийн сонгодог, поп эстрад шинэ уран бүтээлүүд үзэгч олны сонорыг мялаалаа. Тоглолтын ерөнхий найруулагчаар Жаахан шарга театрын уран сайхны удирдагч МУСТА З.Далай, удирдаачаар хөгжмийн зохиолч, продюссер МУСТА Ч.Мөнхжаргал ажиллажээ.