СҮХБААТАР: Мэргэжлийн анги, албадын бэлэн байдалд үзлэг хийлээ

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-03-25 13:06:44

Баруун-Урт, 2025 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд аймгийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах бэлэн байдалд буюу мэргэжлийн анги албадын гишүүдийн аранзны бэлтгэл, бэлэн байдалд үзлэг хийлээ.

 

Тус аймагт аймгийн засаг даргын захирамжаар томидогдсон гамшгаас хамгаалах орон нутгийн 13 алба, 19 мэргэжлийн анги байдаг.

 

Мэргэжлийн анги алба, хувь хүмүүс шаардлагатай бэлтгэлийг сайн хангасан байна гэдгийг аймгийн ОБГ-ын орлогч, дэд хурандаа С.Ганбат хэллээ.

 

Гамшгаас хамгаалах команд штабын сургууль гуравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд болно.