ДОРНОГОВЬ: Хаврын өнгө
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн жил Дорноговь аймгийн нийт нутгаар цас багатай, дулаахан байсан тул малчид отор нүүдэл хийлгүй нутагтаа өвөлжсөн билээ. Өвлийг өнөтэй давж хавартай золгосон говь нутгийн адуун сүрэг урь хүлээх мэт худаг бараадан байхтай таарч дээрх зургийг буулгав. Энэ хавар салхи шуурга багатай дулаахан байгаа тул адуу мал ч туйлдаж ядарсангүй.








