Арваннэгдүгээр сарын 01-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА09.00 цагт “Чингис” зочид буудалд "Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн онцлог" сургалт болно.
10.30 цагт “Блю Скай” зочид буудлын Топаз танхимд “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг танилцуулах арга хэмжээ болно.
11.00 цагт ШУСЯ-ны 111 тоотод “Эх хэлний цахим хөгжил”-2016 анхдугаар чуулганы талаар мэдээлэл хийнэ.
11.00 цагт ХНХЯ-нд тус яам Засгийн газрын 100 хоногт хийсэн ажлаа танилцуулна.
11.30 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Хүүхэд харах үйлчилгээний хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг эсэргүүцэж Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид мэдээлэл хийнэ.
11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Иргэдийн шударга шүүх ТББ-aac хуульч, шүүгч нараас асуулга асуух талаар мэдээлэл хийнэ.
14.30 цагт “Монгол Улсын 2017 оны төсвийн тэнцэл, өрийн удирдлага” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг “Улаанбаатар” зочид буудлын Номын Хүрээ танхимд болно.
Төрийн ордонд
УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
14.00 цагт "Их эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд 2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
14.00 цагт Иргэний танхимд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай болон Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг болно.