Хойд туйлын мөсний хэмжээ багасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /NHK/. Хойд туйлын мөсөн бүрхүүлийн хэмжээ 2025 онд сүүлийн 40 гаруй жилийн хугацаан дахь хамгийн бага түвшинд хүрч буурсан тухай Японы сансрын агентлаг /JAXA/ мэдээлжээ.
Тус агентлаг /JAXA/ болон Туйлын судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэмтэд “Shizuku” хиймэл дагуулыг ашиглан Хойд туйлын мөсийг ажиглан судалж байгаа юм.
Тэдний хийсэн хэмжилтийг үзэхэд, энэ онд мөсөн
бүрхүүлийн хэмжээ гуравдугаар сарын 20-ны өдөр 13.79 сая хав.дөр.км болжээ. Энэ нь 2017 онд
бүртгэгдсэн өмнөх хамгийн бага үзүүлэлтээс
130 мянган хав.дөр.км-ээр буурснаас гадна 1979 оноос энэ талаарх
мэдээллийг цуглуулж эхэлснээс хойших хамгийн доод үзүүлэлт болсон байна.
Мөсөн бүрхүүлийн талбай ихэвчлэн жил бүрийн 10 дугаар сараас гуравдугаар
сар хүртэл тэлдэг. Эрдэмтэд
мөн 2024 оны 12 дугаар сараас
2025 оны хоёрдугаар сарын
хоорондох мөсөн талбайн сар тутмын дундаж үзүүлэлт нь түүхэн дэх хамгийн бага түвшинд хүрснийг дурдсан байна.
JAXA болон бусад шинжээчдийн баг мөсний хэмжээ багасаж буйг агаарын хэм дунджаас доогуур байгаатай холбон тайлбарлажээ.
JAXA-гийн тэргүүн Ямакава Хироши хэвлэлийн
бага хурал дээр хэлэхдээ, энэхүү
үзэгдэл нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бөгөөд цаг агаар, далай тэнгист нөлөөлөх магадлалтай учраас ажиглалт шинжилгээг үргэлжлүүлнэ гэлээ.
Related news

