"Сибирийн хүч-2"-ын чиглэлийг өөрчлөх талаар ярилцаагүй гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
МОСКВА, 2025 оны тавдугаар сарын 9. /RIA Novosti/. “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн чиглэлийг өөрчлөх асуудлыг хэлэлцээгүй гэж ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдэгджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хятадын дарга Ши Жиньпин нар пүрэв гарагт Кремльд хэлэлцээ хийсэн юм.
Тэрбээр уг хоолойн чиглэлийг Монголын нутгаар дайруулахгүйгээр өөрчлөх асуудлыг хэлэлцсэн эсэх тухайд “энэ талаар хэлэлцээгүй, өмнө нь ч яригдаж байгаагүй” гэж хариулжээ.“Сибирийн хүч-2” бол Баруун Сибириэс Монголын нутгаар дамжуулан Хятадад жилд 50 шоо метр хий нийлүүлэх төсөл юм.
Баруун Сибирийн ордуудаас уг хоолойгоор дамжуулан Хятадад хий нийлүүлэх үндсэн нөхцөлүүдийн тухай хэлэлцээрт 2015 оны тавдугаар сарын 8-нд Хятадад гарын үсэг зурсан байна.
Төсөлтэй холбоотой олон чухал асуудлыг талууд хэдийн тохиролцсон боловч хэлэлцээ удаан үргэлжилж байгаа нь “шийдвэрлэгдээгүй асуудлууд” байсаар буйг харуулж байна гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байгаа ажээ. Тухайлбал, байгалийн хийг Монголын нутгаар бус харин жилдээ 45 тэрбум шоо метр хүчин чадалтай хоолойгоор Казахстанаар дамжуулан нийлүүлэх тухай яригджээ.