ХӨВСГӨЛ: Даль цэцэглэх цагаар
ФОТО МЭДЭЭ
Мөрөн, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд Даль цэцгийн баярыг 14 дэх жилдээ тэмдэглэлээ.
Монгол оронд хавар анхлан цэцэглэдэг 5 зүйлийн нэг нь далийн ягаан цэцэг юм.
Тус цэцэг нь хүний бие махбодыг тайвшруулах, ядаргаа тайлах, дархлаа сэргээх, сэтгэл тайтгаруулах, тархины өвчнөөс сэргийлэх, хараа сайжруулах, бие тэнхрүүлэн алжаал тайлах тустай.
Далийн ягаан цэцэгт амарч суух нь эрүүл мэндэд тустай гэдэг ч хамгийн гол нь хүмүүс тансаг сайхныг таван мэдрэхүйгээрээ бүрэн мэдрэн өөдрөг сэтгэлтэй болж, эерэг энерги хуримтлуулдаг.