“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-05-20 12:38:23

САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын 20 /AFP/. Британи-Австралийн Rio Tinto” компанитай хамтран литийн нөөцөөр дэлхийд хоёрдугаарт ордог давсны талбайгаас уг металлыг олборлохоор шийдвэрлэснээ Чилийн төрийн өмчит  “Codelco компани даваа гарагт мэдэгджээ.


Уул уурхайн компаниуд цахилгаан машин, ухаалаг утасны батерейны гол түүхий эд болох литийг гартаа оруулахаар яаравчилж буй үед дээрх гэрээг байгуулсан байна. АНУ-ын Геологийн албаны мэдээллээр, "Литийн гурвалжин" гэгддэг Аргентин, Боливи, Чилид уг металлын дэлхийн нөөцийн 60 хувь нь байдаг ажээ.


Чилийн хойд нутагт орших Марикунга давсны талбай нь давсны уусмалд агуулагдах литийн агууламжаараа Чилийн Боливитай залгаа хилийн ойролцоох Атакама давсны талбайн дараа хоёрдугаарт ордог.


Rio Tinto” компани Salar Maricunga SpA нэртэй хамтарсан үйлдвэрийн 49.99 хувийг эзэмшихийн тулд 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж дэлхийн хамгийн том зэс олборлогч Codelco” компани мэдэгджээ. Үүний зэрэгцээ тус компани 50.01 хувийн хяналтын багцыг цаашид эзэмшинэ гэдгээ дурдсан байна.


Чили бол цагаан алт” гэгддэг металлын олборлолтоор Австралийн дараа ордог хоёрдугаарт ордог улс юм. Одоогийн байдлаар Чилийн бүх литийг Атакама давсны талбайгаас олборлодог. Чилийн Ерөнхийлөгч Габриэль Борикийн санаачилгаар 2023 оноос хойш төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлж, бусад орд газруудыг ашиглах замаар олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлж байна.


Британи-Австралийн үндэстэн дамнасан Rio Tinto компани дэлхийн 35 оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Австралийн BHP-ийн дараа ордог дэлхийн хоёр дахь том уул уурхайн конгломерат юм. Rio Tinto” мөн Аргентин, Серби дэх литийн төслүүдэд хувь эзэмшдэг.

 


Related news