ДОРНОГОВЬ: Үндэсний бичиг соёлоо дээдэлсэн номын баяраас

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2025-05-20 16:29:14

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болдог 37 дахь удаагийн номын баяр Дорноговь аймгийн Сайншанд хотын Хүүхдийн ордонд боллоо.


Энэ удаагийн номын баяр үндэсний бичиг, соёлоо дээдэлье уриан дор болж 14 сумын номын сан, соёлын байгууллага оролцсоноос гадна аймгийн номын сангийн ховор хуучин ном, үндэсний бичиг соёлын үзэсгэлэн, аймгийн зохиолчдын гар бичмэл номын үзэсгэлэнг дэлгэжээ.


Мөн номтой нөхөрлөж ном уншдаг хүүхдүүдийг Соёлын яамны шагнал болох тэргүүний уншигч Нацагдорж тэмдгээр шагнасан юм.