Ангараг руу нисэх хугацааг зургаа дахин богиносгоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 21 /NASA/. Америкийн “SpaceNukes” компани, Мичиганы Их сургуулийн мэргэжилтнүүд сансар судлалын NASA агентлагтай хамтран цөмийн цахилгаан хөдөлгүүрт пуужингийн хөтлүүрийн системийг (NEP) бүтээж байна. Энэхүү систем нь Ангараг гараг руу хийх нислэгийн хугацааг долоон сараас ердөө 45 хоног болгон богиносгох ажээ.
Цөмийн реакторын энергийг ион болон плазман хөдөлгүүрт зориулан цахилгаан энерги болгон хувиргадаг уг систем нь түлшний хэрэглээний үр ашигтай байдлаараа 25 дахин илүү тул сансрын хөлгийн маневрлах чадварыг нэмэгдүүлэх гэнэ.
"SpaceNukes" -ын мэргэжилтнүүд NEP системийг цагт 197 950 км хүртэл хурдлах чадалтай VASIMR хөдөлгүүртэй нэгтгэхээр төлөвлөж байна.