“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн үеэр хааж буй замууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-24 08:52:43

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн үеэр дараах байршлын замуудыг 6:00-18:00 цагийн хооронд хааж байна. 


Хязгаарлаж эхэлж буй уулзвар, замууд:

-Цэцэг төвийн уулзвар

-Зоос гоёлын уулзвар

-Сансрын имартын уулзвар

-Бөхийн өргөөний уулзвар

-Зүүн 4 замын уулзвар

-Нарантуул захын уулзвар

-Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц

-Дүнжингаравын урд зам

-Улиастайн уулзвар

-Цэцэрлэгт хүрээлэнгийн дугуйн зам

-Маршалын гүүрний хойд уулзвар

-Хоум плаза

-Гандигийн гудамж

-Олимпийн гүүр

-Гадаад харилцааны яамын уулзваар

-Сүхбаатарын Талбай


Тээврийн цагдаагийн албанаас гүйлтийн үеэр жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцох, мөн гүйлт зохион байгуулах бүсэд аливаа төрлийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй тул иргэдийг бусдад хүндэтгэлтэй хандахыг зөвлөжээ.

 

 

Related news