“Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг энэ сарын 29-нд нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар ХУД-ийн 23 дугаар хорооны Арцатын амд барьсан “Аялал жуулчлалын сургалтын төв”-ийг энэ сарын 29-нд албан ёсоор нээнэ.
Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд Аялал жуулчлалын салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа аж. "Аялал жуулчлалын сургалтын төв" нь БНСУ-ын болон олон улсын сургалтын байгууллагуудтай хамтарч аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх чиглэлээр ажиллах юм.
Тус төв нь 2739.8 өм дөрвөлжин метр талбай ба 250 хүний багтаамжтай сургалтын танхим, 10-30 хүний багтаамжтай 6 танхим болон хоол үйлдвэрлэл, тогоочийн сургалт явуулах иж бүрэн тоног төхөөрөмж, танхимаас бүрдэж байна.
Нээлтийн үйл ажиллагаанд “Бостон консалтинг”
групптэй хамтран боловсруулсан “Монгол Улсын аялал жуулчлалын дунд хугацааны
стратеги”-ийг танилцуулах, Монгол Улсын гадаад сурталчилгааг нэгдсэн бодлогоор
эрчимжүүлэх “Go Mongolia 2.0” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх, Монгол Улсын
Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар баталсан
аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийн
нөхцөлийн талаар салбарын албан хаагчид болон зочдод танилцуулахаар төлөвлөж
байгаа талаар ССАЖЗЯ-наас мэдээллээ.