СЭЛЭНГЭ: Түймэрт өртсөн 4 өрхөд гэр олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2025 оны тавдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр ой
хээрийн түймэрт өртсөн 4 өрхөд иж бүрэн 5 ханатай гэр хүлээлгэн өглөө.
Сэлэнгэ аймагт гарсан ой хээрийн
түймрийн улмаас орон гэр нь галд өртсөн Цагааннуур сумын 3 өрх, Зүүнбүрэн сумын
1 өрхөд гэр олголоо.
Дээрх өрхүүдэд олгож байгаа гэр нь шал,
2 давхарга бүхий иж бүрэн 5 ханатай юм. Энэхүү гэрийг аймгийн
Засаг дарга Н.Лхагвадорж өнөөдөр хүлээлгэн өглөө.