Дэлхийн жазз хөгжмийн шилдэг бүтээлүүд эгшиглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-11-04 18:33:00

Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт энэ сарын 18-нд Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтод Баянмонгол жазз найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ, удирдаач С.Саруул-Од, Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан, Б.Солонго, урилгаар “Lemons” хамтлагийн дуучин Ц.Одбаяр, дуучин Э.Соёмбо болон Герман улсаас ирсэн алдарт трубач Бастен Райзер нар дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлээс сорчлон тоглож үзэгч, сонсогчдодоо толилуулах юм.

Гурав дахь жилдээ болж буй энэхүү тоглолтыг анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач, СТА С.Саруул-Од санаачлан эхлүүлж байжээ.

Ж.Болор

Related news