"Сахиулсан тэнгэр" дэлгэцийн бүтээл мэндэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ“Сахиулсан тэнгэр” хэмээх содон нэртэй нэгэн дэлгэцийн шинэ бүтээл өчигдөр IMAX кино театрт нээлтээ хийлээ.
Эл бүтээлд залуусын хайр дурлалын адармаат түүхийг өнөө цагийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүсч буй зөрчил тэмцэлтэй уялдуулан өгүүлжээ.
Киноны найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, Цагаан буга фильм продакшнд бүтээжээ. Харин киноны гол дүрийг залуу жүжигчин Ш.Энхжаргал, Б.Золжаргал нар бүтээсэн байна.
Ж.Болор