Их Британийн иргэн Мьянмарт амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЯНГОН./BBC/. Багшаар ажиллаж байсан Их Британийн иргэн болох нэгэн эрэгтэйн цогцос Мьянмарт олдсон байна.
Түүнийг өөр нэг эрэгтэй хүнтэй хамт нас барахынхаа өмнө буюу бямба гарагийн орой архи ууж байсан гэж эхнэр нь мэдүүлжээ. Их Британийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, англи иргэний нас барсан шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд хохирогчийн гэр бүлийнхэнд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа ажээ.
Цагдаагийн газраас мэдээлснийг иш татан “AFP” мэдээний агентлагийн уламжилснаар, нас барсан 47 настай англи эр толгой болон цээжиндээ хүнд гэмтэл авчээ.
Тэрбээр Олон улсын сургуульд багшилдаг байсан аж.
Их Британийн Гадаад хэргийн яам хэргийн талаар тодруулахаар Мьянмарын орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллаж байна.
Х.Сарнай