Наран дээр хүчтэй дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2025-06-18 12:07:30

МОСКВА, 2025 оны зургаадугаар сарын 18 /TASS/. Өнөөдөр Наран дээр хамгийн хүчтэй буюу X зэрэглэлийн дэлбэрэлт болсон тухай Нарны идэвхжилийг ажиглах төв мэдээлжээ. 


Хэрэглээний геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, Москвагийн цагаар 00:49 цагт /Улаанбаатарын цагаар 05:49 цаг/ болсон X1.3 зэрэглэлийн дэлбэрэлт 16 минут үргэлжилжээ. Сүүлийн гурван долоо хоногт ийм хүчтэй дэлбэрэлт анх удаа бүртгэгдсэн байна.


Наран дээр болж буй дэлбэрэлтүүдийг цацраг идэвхт туяаны ялгаралтаас хамааруулан A, B, C, M ба X гэсэн 5 зэрэглэлд хуваадаг байна. Хамгийн доод ангилал буюу A0.0 нь Дэлхийн тойрог замын 1 хавтгай дөрвөлжин метр талбайд 10 нВт хэмжээний туяа ялгарч буйг илэрхийлдэг бол зэрэглэлийг заасан нэг үсэгнээс нөгөө үсэгт шилжихэд туяаны хүч 10 дахин нэмэгддэг ажээ. Наран дээр дэлбэрэлт болсноор плазм цацагддаг бөгөөд плазман үүл Дэлхийд хүрч ирснээр соронзон шуурга үүсгэдэг байна.   

Related news