"IRNA", "Yonhap" хоёр фото зургийн хамтарсан үзэсгэлэн гаргалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
nyamtulga@montsame.mn
2016-11-07 14:31:17

ТЕГЕРАН./IRNA/. Тегеран хотод болж буй Олон улсын хэвлэл мэдээллийн 22 дугаар үзэсгэлэнгийн үеэр Ираны “IRNA”, Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагууд хамтран фото зургийн үзэсгэлэн гаргажээ.

Фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд “IRNA” агентлагийн захирал Мохаммад Ходдади, Иранд суугаа Өмнөд Солонгосын Элчин сайд Ким Сун Хо нар оролцсон байна.

Улс төр, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарыг хамарсан 100 гаруй зургийг үзэсгэлэнд тавьжээ.

Ийм төрлийн фото үзэсгэлэнг сарын өмнө Тегеран болон Сөүлд мөн зохион байгуулсан байна.

Д.Нямтулга

 

Related news