Клубүүдийн ДАШТ: "Бенфика" шөвгийн 16-д шалгарлаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар
сарын 25 /ТАСС/. Клубүүдийн ДАШТ-ий хэсгийн шатны гуравдугаар тойргийн
тоглолтод Португалын “Бенфика” баг Германы “Бавариа”-г 1:0 харьцаагаар
хожсоноор тус тэмцээний плей-оффын шатанд шалгарлаа.
АНУ-ын Хойд Каролина муж улсын Шарлотт хотод болсон тоглолтын 13 дахь минутанд Португалын
багийн Андреас Шельдеруп цорын ганц гоолыг оруулжээ.
Ийнхүү “Бенфика” баг хэсгийн шатанд 7 оноо
авснаар С хэсгийг тэргүүлсэн бол “Бавариа”
6 оноотойгоор хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарлаа. Тус хэсэгт багтсан Аргентины
“Бока Хуниорс”, Шинэ Зеландын “Окленд Сити” багуудын тоглолтыг цаг агаарын
байдлаас шалтгаалан хоёрдугаар үед 1:1 харьцаатай байх үед зогсоожээ. Хоёр тоглолтын дараах байдлаар
аргентинчууд 1 оноотой, шинэ зеландчууд оноо аваагүй байна.
Одоо шөвгийн 16-д “Бенфика” баг D
хэсгээс хоёроор гарсан багтай тоглох бөгөөд Английн “Челси”, Тунисын “Эсперанс”
багуудын аль нэг нь байх юм. Хэсгийн
шатны сүүлчийн тоглолтод энэ хоёр баг хоорондоо тоглох бөгөөд “Челси”-гийн
хувьд хожсон эсвэл тэнцсэн тохиолдолд плей-оффт шалгарах
боломжтой.
Шөвгийн 16-д шалгарсан “Бавариа” баг одоо D хэсгээс нэгээр гарсан
Бразилын “Фламенго” багтай тоглоно.