Гандантэгчэнлин хийдийн сургуулийг есдүгээр сард ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Гандантэгчэнлин хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн боловсролын салбарт энэ онд 139 төсөл хэрэгжүүлэхээс эхний хагас жилийн байдлаар дөрвөн сургууль, таван цэцэрлэг, гурван
бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад оруулаад байна.Тухайлбал,
БГД-ийн 16 дугаар хороонд байрладаг Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин
хийдийн 320 хүүхдийн суудалтай сургуулийг есдүгээр сард ашиглалтад
оруулна. Тус барилга нь 32.5х18.6 ам метр
хэмжээтэй, 2720 ам дөрвөлжин метр талбай бүхий зоорьтой, дөрвөн давхар бөгөөд дотор засал
болон гадна тохижилтын ажлууд үргэлжилж байна.
Барилгын ажлыг "Гантоонот" ХХК
гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж байна.