Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-06-30 14:36:37

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ оноос хотын гол гудамж, замуудын явган замыг стандартын дагуу өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хийж буй.


Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрладаг  Нархан хотхоноос “Home Plaza” хүртэл 430 метр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж, явган хүний замыг өргөтгөн, стандартад нийцүүлэх юм. Өмнө нь хот, тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэмд явган хүний замын өргөн хамгийн багадаа нэг метр байна гэж заасан нь хоёр ба түүнээс дээш хүн зэрэг зорчиход хүндрэлтэй байжээ. Харин цаашид явган хүний замыг хамгийн багадаа хоёр метр өргөнтэй болгон шинэчлэх стандартыг нэвтрүүлсэн аж. 


Мөн орон сууцны нэг давхарт үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд барилга руу нэвтрэх шатаа явган хүний зам дээр барьдаг асуудал газар авч хотхон руу нэвтрэх хашаа, хаалт нь явган хүн зорчиход хүндрэлтэйгээс гадна түгжрэлд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг байна. Эдгээр зөрчлийг арилгахаар нийслэлийн Хяналт шалгалтын газраас хяналт шалгалтын ажлыг эхлүүлж, хугацаатай мэдэгдлийг хүргүүлэхээр болжээ. 

Related news