ДОРНОГОВЬ: Аймгийн арслан С.Бямбадорж улсын начин цол хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-16 13:46:43

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 16/МОНЦАМЭ/.Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолны болзол хангалаа.


Тэрээр  Айраг сумаасаа анхны улсын цолтон болсон бөгөөд 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд Дорноговь аймгийнхаа баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн юм.


Ташрамд, ардын хувьсгалын түүхэнд Дорноговь аймгаас Сайхандулаан сумын харьяат "Гандангийн бүрхэг" хэмээх Монгол Улсын арслан Гунгаагийн Намжилваанчиг, Улсын заан  Т.Сүрэнжав, Дорноговь аймгийн Мандах сумын харьяат, улсын начин А.Хатансайхан, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын харьяат, улсын харцага А.Цацабшир, 2025 онд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, улсын начин М.Бямбадорж тус тус  улсын цол хүртжээ.


Related news