Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-28 06:15:16

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. -2025 оны долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 3-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

7 дугаар сарын 28-нд: Гепатиттай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна.

7 дугаар сарын 28-нд: “Гепатитын халдварын тархалтыг таслан зогсоож элэгний хавдраас сэргийлье” вируст гепатиттай тэмцэх дэлхийн өдөрт зориулсан хэвлэлийн хурал ЭМЯ-нд болно.

7 дугаар сарын 28-нд: УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хуульд шинэчилсэн найруулга оруулах” хуулийн төсөл санаачилж буй талаар Төрийн ордонд мэдээлэл өгнө.

7 дугаар сарын 29-нд: Олон улсын атомын энергийн агентлагийн өдөр тохиож байна.

7 дугаар сарын 29-нд: Бүрэн эрх ардчилсан сонгуулийн өдөр тохиож байна.

8 дугаар сарын 3-нд Төмөр замчдын өдөр тохиож байна.

8 дугаар сарын 1-нд: Монгол Улс Европын холбоотой дипломат харилцаа тогтоосны 36 жилийн ой тохиож байна. 

8 дугаар сарын 3-нд: Төмөр замчдын өдөр тохиож байна.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 29-нийг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Орон нутагт:

7 дугаар сарын 27, 28-нд: Дундговь аймгийн Их Адаацагийн уулыг тахих ёслол болно.

8 дугаар сарын 1-3-нд: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын нэрэмжит сагсанбөмбөгийн нээлттэй тэмцээн болно.

8 дугаар сарын 2-нд: Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил, “Буган халиун ажнай” МСУХ-ны 15 жилийн ойд зориулсан Сэлэнгэ аймгийн дээд насны хурдан морьдын бүсийн уралдаан болно.

8 дугаар сарын 2-нд: Монголын автомашин, мотоциклийн холбоо, Сэлэнгэ аймгийн автомашин, мотоциклийн холбооноос хамтран зохион байгуулж буй Мото спортын улсын аварга дөрөвдүгээр гараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд болно.


-Архангай аймгийн музейд "Байгалийг ойроос" түр үзэсгэлэн 2025 оны 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.

 

Related news