Жастин Тимберлейк өвчний оношоо олон нийтэд дэлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-01 15:20:34

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны наймдугаар сарын 1 /AFP/. Америкийн поп од Жастин Тимберлейк лайм өвчтэй /хачигт бореллиозгэж оношлогдсон тухайгаа пүрэв гарагт шүтэн бишрэгчдэдээ хэлжээ


Дэлхийг тойрон хийсэн аялан тоглолтоо дуусгаад удаагүй байгаа 44 настай, NSYNC хамтлагийн гоцлол дуучин асан тэрбээр Инстаграм хуудсаараа дамжуулан энэ талаараа хуваалцсан байна. "Энэ бол хамгийн хөгжилтэй, хөдөлгөм, биед ачаалал ихтэй, зарим үед хэцүү тоглолт байсан хэмээн аялан тоглолтынхоо талаар бичжээ. 


Бусад зүйлээс гадна би эрүүл мэндийн зарим асуудалтай тулгарсан бөгөөд лайм өвчтэй гэж оношлогдсон, та бүхний санааг чилээх гэсэндээ бус харин хөшигний ард миний тэмцэж байсан зүйлийн талаар мэдээсэй гэсэндээ үүнийг та бүхэнтэй хуваалцаж байна” хэмээн тэрбээр бичсэн байна.


Лайм өвчин нь Хойд Америк, Европ даяар ой модонд амьдардаг хачгаар зөөвөрлөгддөг нянгаас үүсдэг. Бие өвдөх, ядрах, булчин сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд зарим тохиолдолд эд, үе мөч, дархлааны тогтолцоог гэмтээж болзошгүй


Can't Stop The Feeling хит дууны эзэн Ж.Тимберлейк өнгөрсөн онд Нью-Йоркийн ойролцоох нэгэн жижиг сууринд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баривчлагдсаны дараа олны шүүмжлэлд өртөж байв. Хожим нь тэрбээр ялаа хөнгөрүүлэхийн тулд гэм буруугаа хүлээж, нийгэмд тустай ажил хийжээ.

 


Related news