Самбочид Софид Дэлхийн аваргын төлөө барилдаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-10 10:36:56

Болгарын Софи хотноо өнөөдөр эхэлж байгаа самбо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах 41 дэх удаагийн тэмцээнд таван тивийн 80 гаруй орны бөхчүүд хүч сорих юм.

Манай улсаас дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, Б.Солонго, Д.Төмөрхүлэг тэргүүтэй бөхчүүд өчигдөр эх орноосоо мордлоо. МСБХ-ны ерөнхийлөгч Д.Гэрэл, Самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Баярсайхан нар багаа ахалж байна. Самбо бөхийн дэлхийн аваргууд энэ сарын 13-нд тодорно.

Д.Өлзий

Related news