ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-10 11:22:50

БСШУС-ын сайд Ж.Батсуурь ЕБС-ийн сурагчдын амралтын хугацааг жил бүр өөрчилж ирснийг цуцалж, 2016-2017 оны хичээлийн жилээс тогтвортой мөрдөх шийдвэр  гарсан. Үүний дагуу ЕБС-ийн бүх ангийн сурагчид долоо хоног амран өнөөдрөөс хичээлдээ орлоо.

Харин хоёрдугаар улирлын амралт Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний ид үед 3 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 18-ныг дуустал, хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид 2 долоо хоног буюу 12 дугаар сарын 29-нөөс 1 дүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news