Газар тариалангийн зарим нутаг гандуу байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-08-12 12:31:22

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн зарим бүс нутгаар хур тунадас бага унаснаас хөрсний чийг эрс багасаж, гандуу байна.


Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдээд байгаа юм. Иймд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсон, тулгамдсан асуудлыг шийдэхээр Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн сумд ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа.


Тариаланчид энэ үеэр хөрсний чийг дутсанаас ургамлын өсөлт саарсан, техник тоног төхөөрөмжийн хангамж, усалгааны системийн хүрэлцээ зэргийг хөндөж, байгалийн давагдашгүй хүчин зүйлтэй тулгарахад хохирол бага даван туулах арга туршлага, дасан зохицох технологи, усалгааны дэвшилтэт шийдлийг нэвтрүүлэх талаар санал солилцов.



ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр сайд “Ургац алдах эрсдэлээс сэргийлэхийн тулд салбарын яам орон нутгийн удирдлага, тариаланчидтай хамтран богино хугацаанд шуурхай арга хэмжээ авч, урт хугацаанд усалгааны менежментийг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ” гэдгийг онцолжээ. 

Related news