ӨНӨӨДӨР: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-13 07:28:58

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

Засгийн газрын ээлжит хурал болно.

11:00 цагт: Ахмадууд тэтгэврийн зээлтэй холбоотой асуудлаар "Зууны мэдээ" сонины "Үндэсний мэдээллийн төв"-д мэдээлэл өгнө. 

13:00 цагт: Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БЗД-ийн нэгдүгээр хороо, РЦНК орчимд барилга барьж буйтай холбогдуулан ажиллана. Холбогдох утас: 86001691

18:00 цагт: Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн анхдугаар нэгдсэн үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.



 -Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд “E-Mongolia” цахим системээр дамжуулан иргэдийн саналыг авч байна.

-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн 9 дүүргийн 19 байршилд гарч байна.

-Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 45 хоногийн турш үргэлжилж байна.

-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 9 дүүргийн 21 байршилд гарахаас одоогоор 4 дүүргийн байршилд эхлээд байна.

-Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэлийг энэ сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна.

-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд наймдугаар сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.

 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймгийн Баянгол суманд тус сумын харъяат Монгол Улсын алдарт уяач Т.Төрмөнхийн цолны мялаалга наадам болно.

-Баянхонгор аймагт Дуурсахын хөндийд Алдартнуудын мялаалга наадам буюу “Хонгорын шигшмэл хурд” уралдаан энэ сарын 12, 13-нд болно.


 

Хилийн чанадад:

8 дугаар сарын 7-17-нд: БНХАУ-ын Чэндү хотноо болж буй “Дэлхийн спортын наадам”-д Монгол Улсын баг тамирчид жюү жицү, жюү жицү пара, пауэрлифтинг, биллиард, дуатлон, самбо бөхийн төрөлд хүч үзэж, авхаалж самбаагаа сорьж байна.

 

Related news