Монголын тамирчин Нью-Йоркийн марафонд III байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2016-11-10 13:22:17

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан нийгэмшүүлэх, амьдралын чанар болон өөртөө итгэх итгэлийг нь бадраах зорилготой “Ахиллис Монгол” байгууллагын тамирчид АНУ-ын Нью-Йорк хотноо 42 км-ийн олон улсын марафонд амжилттай оролцов.

Тэмцээнд Б.Батзориг 42 км зайг 3:13:56 цаг гүйж, ангилалдаа III байр эзэлсэн бол гар дугуйн төрлөөр П.Энхманлай 2:38:41, П.Наранбаатар 2:30:45 цагт замаа амжилттай дуусгасан юм.

Тамирчид өнөөдөр эх орондоо ирнэ.

Дашрамд дурдахад, “Ахиллис Монгол” байгууллагаас 2015, 2016 онд “Итгэл Найдвар Боломж -Улаанбаатар” марафоныг Монгол Улсад зохион байгуулж, 7000 орчим хүнийг гүйлтэд хамруулахад 20 мянга гаруй хүн үзэж сонирхжээ.

Ж.Болор

Related news