Сургууль, цэцэрлэгийн 15 барилгыг ашиглалтад орууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-18 11:56:23

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Нийслэл, дүүргийн төсвөөр энэ онд сургууль, цэцэрлэгийн 15 барилгыг ашиглалтад орууллаа. 


Мөн 20 сургууль, цэцэрлэгийг барилгыг ондоо багтаж ашиглалтад оруулахаар төлөвлөж, 177 сургууль, цэцэрлэг, эмнэлэгт их засвар хийж байна. Сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэгт анхаарч, нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс нэмэлт санхүүжилт гарган, 11 сургууль, есөн цэцэрлэгийн шугам сүлжээний ажлыг эхлүүлээд байна. 


Нийгмийн дэд бүтцийг сайжруулах үүднээс 273 нэгж талбарыг чөлөөлж, сургууль, цэцэрлэгийн зогсоол барьжээ. Мөн нийслэлийн ЕБС-д сурагчдын 296 автобус үйлчилгээнд явуулахаар техникийн хяналтын үзлэг, оношилгоонд хамруулж байна. Нийслэлийн боловсролын салбарт багш, ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулахаар бэлтгээд байна. 

 

Нийслэлийн боловсролын салбарын 2025-2026 оны хичээлийн жилд 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа билээ. 

Related news