МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг бүртгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-11-10 14:37:35

Монголын чөлөөт бөхийн холбоо/МЧБХ/-ны өргөтгөсөн ээлжит Их хурал энэ сарын 19-нд болно. Хурлаар холбооныхоо өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэх бөгөөд ерөнхийлөгчийн сонгууль болох юм.

МЧБХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг энэ сарын 16 хүртэл бүртгэнэ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь нийгэмд тодорхой нэр хүндтэй, чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэх эрмэлзэлтэй, гадаад хэлний мэдлэгтэй, санхүүжилттэй холбоотой харилцааг зохицуулах чадвартай, баг хамт олныг бодлогын түвшинд удирдан зохион байгуулах чадвартай, Монгол Улсын иргэн байна хэмээн заажээ.

Уг хуралд МЧБХ-ны ерөнхийлөгч, хүндэт ерөнхийлөгч, Удирдах зөвлөл, аймаг хариуцсан дэд ерөнхийлөгчид, зөвлөлийн гишүүд, холбооны аппарат, гавъяат дасгалжуулагч, гавъяат тамирчид төлөөлөгчөөр оролцох юм. Мөн аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, Спорт хороод, нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургуулиуд, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцоно.

Их хуралд оролцох төлөөлөгчийн мандатыг 11 дүгээр сарын 16-17-нд МЧБХ-нд бүртгэж олгохоор болжээ.

Д.Өлзий

Related news