Улаанбаатар хотод 38 мм хүртэл хур тунадас оржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот орчимд өчигдөр 38 мм хүртэл хур тунадас оржээ.
Үргэлжлэн орсон
борооны улмаас ОБЕГ-т нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан,
Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт үер устай холбоотой 25 дуудлага ирсний заримд нь зөвлөгөө өгч, алба хаагчид 19 дуудлагын дагуу очиж 1065 тн усыг соруулж, аюулгүй болгожээ.
Цаг уурын байгууллагаас гаргасан их хэмжээний бороо орох сэрэмжлүүлэг мэдээллийн дагуу ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штаб өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан юм.