“PlayStation 5”-ын үнийг 50 доллароор өсгөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-08-21 14:55:27

ТОКИО, 2025 оны наймдугаар сарын 21 /Reuters/. Японы Sony” компани пүрэв гаргаас эхлэн АНУ дахь PlayStation 5 консолиудынхаа үнийг ойролцоогоор 50 ам.доллараар өсгөхөөр шийдвэрлэжээ. Видео тоглоомын зах зээлийн сэргэлт удааширч, АНУ-ын зүгээс татварыг өсгөх магадлалтай байгаа үед ийм шийдвэр гаргасан байна. 


PlayStation 5”-ын гурван загварын бүгдийнх нь үнийг ижил хэмжээгээр нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр хамгийн үнэтэй PS5 Pro хувилбар нь 749.99 ам.доллар болох төлөвтэй байна гэж Sonyкомпани лхагва гарагт блогтоо бичжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятад, Япон зэрэг дэлхийн үйлдвэрлэлийн төвүүдээс нийлүүлэх импортын бараа бүтээгдэхүүнд гаалийн өндөр татвар ногдуулахаа зарласантай холбоотойгоор нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, материалын үнэ нэмэгдэх вий гэсэн болгоомжлол үүссэний дараа ийнхүү үнийг өөрчлөхөөр болсон байна.


Sony” энэ оны дөрөвдүгээр сард Европын зах зээлд борлуулж буй консолиудынхаа үнийг өсгөсөн юм. Өрсөлдөгч Америкийн “Xbox брэнд үүнээс сарын дараа АНУ, Европ, Австрали, Их Британид консолиуд болон дагалдах хэрэгслүүдийнхээ үнийг нэмсэн билээ.


Америкийн “Take-Two Interactive” компанийн Grand Theft Auto VI” тоглоом болон Японы “Nintendo-гийн Switch 2 консоль зэрэг нь шинээр худалдаанд гарснаар консолиуд энэ жил видео тоглоомын зах зээлийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч болно хэмээн шинжээчид таамаглаж байв.


Гэвч консолиудын үнэ өссөн, мөн видео тоглоомчдын дунд өндөр хүлээлт үүсгээд буй GTA VI” тоглоомыг танилцуулах хугацааг ирэх жил болгон хойшлуулсан нь тус салбарын өсөлтөд эргэлзэхэд хүргэлээ. Лхагва гарагт Sony”-гийн мэдэгдсэнээр, бусад зах зээлд үнийн өөрчлөлт хийхгүй бөгөөд PlayStation 5”-ын дагалдах хэрэгслүүдийн үнэ өөрчлөгдөхгүй хэвээр байх ажээ.



Related news