Э.Болор-Эрдэнэ Дуатлоны Азийн цомын аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 18:01:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хүй долоон худагт болсон “Улаанбаатар 2025" Дуатлоны Азийн цомын тэмцээний Элит эрэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин, Дугуйн Олон Улсын хэмжээний мастер Э.Болор-Эрдэнэ түрүүлж, Азийн цомын тэмцээний анхны аварга боллоо.


Тус төрөлд 11 тамирчин өрсөлдсөнөөс Сингапурын тамирчин Жан да Бенжамин мөнгө, Монгол Улсын тамирчин Б.Алтан-Оргил хүрэл медаль хүртсэн юм. 



Харин Элит эмэгтэйчүүдийн ангилалд Сингапурын тамирчин Рахел Жя Юй түрүүлж, Японы тамирчин Кидари Саки (Өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт) мөнгөн медаль, Монгол Улсын тамирчин Г.Энхжин хүрэл медаль авлаа. 



Тэмцээний Элит ангилалд Монгол, Сингапур, Япон, улсын 22, сонирхогчдын ангилалд 80 гаруй тамирчин өрсөлджээ. 

Related news