ӨНӨӨДӨР: "Зогсож байгаа морьд" үзэсгэлэнгийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-08 07:55:58

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин  есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. 


9:00 цагт: МУИС-ийн номын сангаас “Номын сан: Өнөөдөр, маргааш” форумыг уламжлал ёсоор зохион байгуулна. Энэ удаад “Академик номын сангийн хөгжлийн чиг хандлага” сэдвээр болно. Утас: 9998864, 89039690


13:00 цагт: Хөвсгөл аймагт гарсан тарваган тахал өвчний халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яаманд хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө. Утасны дугаар: 88885684

 

19:00 цагт: М.Эрдэнэбаяр "Зогсож байгаа морьд" үзэсгэлэнгийн нээлт ХААН цамхгийн “Хаан” галерейд болно.


19:00 цагт: Жоэл Пелган "Уусах энхрийлэл" бие даасан үзэсгэлэн "Норпэй арт" галерейд гарч эхэлнэ. 


-НҮБ-ын Боловсрол, Шинжлэх ухаан, Соёлын Байгууллага буюу ЮНЕСКО-оос 1965 онд тунхагласан Бичиг үсгийн олон улсын өдөр тохиож байна.


-"Соёлын өвд нөлөөлөх гамшиг эрсдэл ба уур амьсгалын өөрчлөлт” хэлэлцүүлгийн Үндэсний номын санд зохион байгуулна.


-Уран бүтээлч Г.Логийразын “Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.


-Уран бүтээлч Н.Алтанцэцэгийн “Шивнээ”  үзэсгэлэн "Б Контемпорари" арт галерейн танхимд дэлгэж байна.


-Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн галерейд гарч байна.


-Их шүтээн: Эзэн Чингис хаан тусгай үзэсгэлэн "Чингис хаан" үндэсний музейд гарч байна.


 -"Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэнг "NM tower"-т толилуулж байна. 


-"Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


Орон нутагт: 


-Монгол Улсын 2025 оны Шатрын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 3-15-нд Баянхонгор аймагт болж байна. 


Хилийн чанадад:

Их Британийн Ливерпүүл хотод болох боксын ДАШТ-нд манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцоно. 


БНСУ-ын Гванжу хотод болж буй байт харвааны насанд хүрэгчдийн ДАШТ-д манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзоригийн удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг өрсөлдөж байна. 

 

Related news