Монголын сумочид ДАШТ-ээс дөрвөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-15 09:41:34

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сонирхогчийн сумо бөхийн 26 дахь удаагийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын Бангкок хотод болж өндөрлөлөө.


50 гаруй орны сумочид оролцсон энэхүү тэмцээнээс манай улсын тамирчид хоёр алт, хоёр хүрэл медаль хүртэв. Тодруулбал, -115 кг-ын жинд Дорноговь аймгийн харьяат Б.Бадрал дөрөв дэх удаагаа алтан медалиар энгэрээ мялаалаа. Тэрбээр үндэсний бөхийн аймгийн арслан цолтой юм. Түүний хувьд сонирхогчийн сумогийн ДАШТ-д дөрөв түрүүлсэн анхны бөх болж байна.


Тэгвэл -100 кг-д Увс аймгийн харьяат Э.Ганболд түрүүлж, анх удаа дэлхийн аваргын алтан медалиар энгэрээ мялаалаа. Ийнхүү монголчууд Бангкокт төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлэв. Үүнээс гадна +115 кг-ын жинд Х.Наранбаяр, үнэмлэхүй жинд Б.Баярболд нар хүрэл медаль хүртэж, төрийнхөө далбааг мандууллаа.






Related news