Төсөв хоёр их наяд 320.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлсын нэгдсэн төсвийн алдагдал хоёр их наяд 320.4 тэрбум төгрөгт хүрчээ.
Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ энэ оны эхний 10 сард 6 их наяд 814.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс нэг их наяд 400 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсвийн алдагдлын мэдээллийг өнгөрсөн есдүгээр сартай харьцуулбал сарын хугацаанд 268.7 тэрбум төгрөгөөр өсчээ.
Дашрамд дурдахад эхний есөн сарын байдлаар улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ хоёр их наяд 51.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан.
Б.Заяа