МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Хөхний хорт хавдраар 2700 гаруй хүн өвджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
oyundelger@montsame.gov.mn
2025-10-10 15:15:07

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн онд хөхний хорт хавдраар 2728 хүн өвдсөнөөс 401-ийг нь шинээр оношилсон байна. 


Сүүлийн таван жилд хөхний хорт хавдраар 495 хүн нас барсныг ЭМЯ мэдээлжээ. 


Дэлхий нийтээр жил бүрийн 10 дугаар сарыг хөхний хорт хавдрын эсрэг дуу хоолойгоо нэгтгэх, хөхний хавдрын талаар мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, эрт илрүүлгийн ач холбогдлыг таниулах мөн хөхний хорт хавдрын эсрэг тэмцэж буй өвчтөнд итгэл найдвар, хүч чадлыг нэмэр онцгой сар болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.



Related news