“Дамбадаржаа” дулааны станцыг ирэх жил ашиглалтад оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-10 16:08:15

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажлын явцтай хотын дарга Х.Нямбаатар танилцлаа.


Энэхүү станцын барилгын ажлыг өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард эхлүүлсэн бөгөөд 2026 оны наймдугаар сард ашиглалтад оруулах юм. Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотод 2026 онд хэд хэдэн эрчим хүч, дулааны станцыг барина. ТЭЦ-5, Хог шатааж 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх төсөл, Эмээлтийн 24 МВт дулааны цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлнэ. Ногоон нуур орчимд 93 МВт хийн дулааны станц, Хан Хиллсхотхоны баруун талд 110 МВт хийн дулааны станцыг ирэх жилээс барина. Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 2024 оны дөрөвдүгээр сард эхэлсэн учраас 2026 онд хамгийн түрүүнд ашиглалтад орно” хэмээн ярилаа.


Дээрх станцын ажлын гүйцэтгэл 40 гаруй хувьтай байгаа бөгөөд үйлдвэрлэсэн дулааны 60 хувийг Сэлбэ хот, 40 хувийг Дамбадаржаа дэд төв рүү нийлүүлэх ажээ. 



Related news