MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

УВС: Харааны бэрхшээлтэй иргэдэд цагаан таяг, брайл үсгийн бичгийн машин олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-10-13 13:49:59

Улаангом, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Дэлхийн цагаан таягтны өдрийг угтан Монголын Хараагүйчүүдийн холбооны Увс аймаг дахь салбар зөвлөлөөс харааны бэрхшээлтэй иргэдийн дунд хонхот бөмбөгийн тэмцээнийг энэ амралтын өдрөөр зохион байгууллаа.


Энэ үеэр харааны бэрхшээлтэй иргэдийн өдөр тутмын амьдралд хэрэгцээтэй байдаг цагаан таяг болон брайл үсгийн бичгийн машиныг тус бүр 10 хүнд аймгийн ЗДТГ-аас гардуулан өгөв.


Брайл үсгийн машин нь харааны бэрхшээлтэй иргэдэд бичиг үсгийн боловсрол эзэмших, бие даан суралцах боломжийг олгодог чухал хэрэгсэл юм. Цаашид Увс аймгийн Хараагүйчүүдийн холбооноос брайл үсгээр уншиж бичих сургалт зохион байгуулах бөгөөд энэ нь харааны бэрхшээлтэй иргэдийг сурч боловсроход ихээхэн дэмжлэг болох аж.

Related news