MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы нэгдүгээр хорооны хуралдаанд үг хэлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-13 14:14:55

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы Зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаарх нэгдүгээр хорооны Ерөнхий санал шүүмжлэл Нью-Йорк хотноо энэ сарын 8-17-нд болж байна.


Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Д.Гэрэлмаа Ерөнхий санал шүүмжлэлийн энэ сарын 10-ны өдрийн хуралдаанд зэвсэг хураах болон олон улсын аюулгүй байдлын асуудлаар манай улсын байр суурийг илэрхийлж үг хэллээ.


Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах дэглэмийн тулгын чулуу болохыг тэрбээр хэлсэн үгэндээ тэмдэглэж, Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг хураах, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг тууштай зорьж байгааг нотлов.


Мөн манай улс 2025 оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын X бага хурлыг амжилттай зохион байгуулсныг дурдаж, 2026 оны нэгдүгээр сард Зэвсэг хураах бага хурлыг даргалах бэлтгэлээ хангаж буйг мэдээлэв.

 

Related news