Нийгмийн даатгалын сангийн орлого 2024 оныхоос 666.4 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-10-18 10:29:58

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын  сангийн орлого 2025 оны эхний 9 сард 4,851.4 тэрбум төгрөг болжээ. Энэ нь  2024 оны мөн үеийнхээс 666.4 тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

 

Мөн сангийн зарлага  4380.9 тэрбум төгрөг болжээ. Энэ нь  2024 оны мөн үеийнхээс 620 тэрбум төгрөгөөр их байна.


Тэтгэврийн даатгалын сангаас  520.4 мянган хүнд 4017.2 тэрбум төгрөг олгосон аж. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс тэтгэвэр авагчид 12.6  мянгаар, олгосон тэтгэвэр 541.5  тэрбум төгрөгөөр илүү гарчээ.


Тухайн сангаас тэтгэвэр авагчдын 79.6 хувь нь өндөр настны, 12.1 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний, 4 хувь нь тэжээгчээ алдсаны, 4.3 хувь нь цэргийн тэтгэвэр авагч байна


Тэгвэл тэтгэмжийн даатгалын сангаас 145.9 мянган хүнд 359.9 тэрбум төгрөг олгосон байх юм. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс тэтгэмж авагчид 9.6  мянган хүнээр, олгосон тэтгэмжийн хэмжээ 76.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Энэ оны эхний 9 сард 39.7 мянган хүнд 164.5 тэрбум төгрөгийн жирэмсэн болон амаржсаны тэтгэмж олгосон байна. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 1.7  мянган хүнээр,  тэтгэмжийн хэмжээ 30.3 төгрөгөөр нэмэгдсэн гэнэ.


Улмаар нийгмийн халамжийн үйлчилгээнд 2.4 сая хүнд 1 825.8 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс хамрагдсан хүн 101.4  мянгаар буурчээ. Харин олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 101.1 тэрбум төгрөгөөр их байна. Нийгмийн халамжид хамрагдсадын хувьд:

  • 55.2 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж,
  • 8.5 хувийг  эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тусламж хөнгөлөлт,
  • 6.2 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж,
  • 3.5 хувийг нийгмийн халамж, хөгжлийн үйлчилгээ,
  • 2.5 хувийг тэтгэвэр,
  • 24.1 хувийг бусад үйлчилгээнд гэжээ. 
Related news