Шаамарт 30 мянган ам.доллараар зөгийн зоорь барина

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-11-16 17:09:10

 БНТУ-ын ТИКА /Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг/ Сэлэнгэ аймгийн ЗДТГ-тай хамтран зөгийн зоорь барих төслийг хэрэгжүүлэхээр болов.

Төслийн хүрээнд 200 метр кв газарт зөгийн зоорь барих бөгөөд 30 мянган ам.доллар зарцуулах аж.  Манай улсын зөгийн аж ахуйн гол үйлдвэрлэл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төвлөрдөг бөгөөд нийт иргэдийн 90 хувь нь зөгийн аж ахуй эрхэлдэгээрээ онцлогтой юм. Шаамар суманд ойролцоогоор 3500 орчим бүл зөгий бий гэсэн судалгаа гарчээ. Тус сумын хувьд 1500 бүл зөгий өвөлжүүлэх зөгийн зоорь бий гэнэ. Харин шинэ зоорь барьснаар зөгийн аж ахуйг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн албаныхан тодотголоо.

Б.Заяа

Related news