Аж ахуйн нэгжүүд 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-06 09:20:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүд 2025-2026 онд нийт 162 мянган тонн мах экспортлох нөөцтэй байна.


Одоогоор 59 аж ахуйн нэгж 51 мянган тонн мах, махан бүтээгдэхүүнийг 211.2 сая ам.доллароор экспортлоод байгаа.


 Өнгөрсөн сарын 27-ны байдлаар 57,099 толгой бог малыг амьдаар экспортод гаргах зөвшөөрөл олгосноос 43,000 толгойг нь хилээр гаргасныг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр мэдээлсэн юм.


Махыг хонин толгойд шилжүүснээр нийт 2.8 сая толгой малыг экспортолсноос Бүгд Найрамдах Узбекистан Улс руу 26,565, БНХАУ руу 2680 толгой хонийг тус тус гаргажээ. 

Related news